Миний ирээдүй Миний гарт

Анкет хүлээн авах хугацаа: 2021-09-01 хүртэл

Төгсөгчдийг​ бэлтгэх хөтөлбөр гэж юу вэ?

Таны амжилттай карьерийн гараа

          Энэхүү хөтөлбөр нь Миний дэлгүүрийн удирдлагын багт нэгдэх онцгой боломж юм. Бүтэн жилийн турш үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Миний дэлгүүрийн бүхий л алба нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан бизнесийн салбарын бүрэн ойлголттой болох боломжтой.

Манай хүмүүс дэвжээдэг

Хэрхэн хамрагдах вэ?

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 3-н үе шатнаас бүрдэнэ.

  1. Анкет хүлээн авах: Та энэ вэб сайтын дээрх хэсэгт байрлах холбоосоор нэвтрэн цахим анкетийг бөглөнө үү. Анкетийг 2021.09.01-ийн өдрөөс өмнө хүлээж авна. Энэ шатанд тэнцсэн горилогч нарт хоёр долоо хоногийн дотор утсаар мэдэгдэх болно. 
  2. Багийн ярилцлага:  Өмнөх шатанд тэнцсэн горилогч нарыг компанийн төв оффист болох багийн ярилцлагад оролцох хугацааг утсаар мэдэгдэнэ. Энэ шатанд та нэмэлтээр гадаад хэл, математик, мэдээллийн технологийн чадваруудаа шалгуулж шалгаруулалтад давуу тал эдлэх боломжтой.  
  3. Гүйцэтгэх захиралын ярилцлага: Багийн ярилцлагад тэнцсэн горилогч нарт өдөртөө мэдэгдээд нэг сарын дотор Гүйцэтгэх захиралын ярилцлагын цагийг товолж өгнө. Ярилцлаганд “Би хэн бэ?”, “Яагаад Миний Дэлгүүр?” гэсэн асуултад хариулсан 10 минутын танилцуулга бэлдэнэ.
  4. Хөтөлбөр эхлэх хугацаа: 2021.09.06

Бид хэрхэн ажилладаг вэ?

Бүсийн менежер: Э.Сэр-Од, Д.Номин-Эрдэнэ
“Миний ирээдүй Миний гарт хөтөлбөр нь шинэхэн төгсөгчдөд өсөн дэвжих боломж, ирээдүйн карьер төлөвлөлтөд нөлөөлөхүйц томоохон хөтөлбөр юм.”

Дата шинжээч Н.Ариунболор:
“Бид багаараа мэдлэгээ хуваалцаж, хамтдаа илүү хурдан хөгжицгөөдөг

Категори менежер: Э.Марал, Э.Үл-Олдох
“Ажлыг аз жаргалтайгаар хийхийн гол хүчин зүйл бол хамт олны уур амьсгал байдаг. “

Дата шинжээч Б.Мөнхзул:
“Ажлын туршлага үл харгалзан удирдах түвшний менежер хүртэл өсөн дэвжих боломжтой хөтөлбөр”

 

Үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Зоригт:
“Манай компанийн гол цөм болсон хүмүүс дандаа залуучууд байдаг”

Ахлах категори менежер Ц.Мөнхцэцэг:
“Категори менеж
мент нь хэрэглэгчдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж, байгууллагын бизнесийн бодлогыг тодорхойлдог юм”

Дата шинжээч Б.Гантулга:
“Дата шинжээчийн үүрэг нь тоон мэдээлэл дээр үндэслэн хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв болон бизнесийн орчинг судалж, тэдгээрийн мөн чанарыг нь ойлгоход оршино”

FAQ Түгээмэл асуултууд

  • Их дээд сургууль төгссөн болон 2021.08.31-с өмнө төгсөх оюутан байх.
  • Их дээд сургуулийн сурлагын голч  дүн  3.0 ба түүнээс дээш байх
  • Эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, манлайлан  удирдах чадвартай
  • Идэвхи санаачлагатай, үнэнч шударга
  • Өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзлэлтэй байх

Дараах баримтуудыг сканердан  5мб-аас дээшгүй хэмжээний түгээмэл  зурган форматад /.jpg, .gif, .bmp/ хөрвүүлэн  оруулна уу.

Анкет хүлээн авах шат

  • 3х4 Цээж зураг
  • Дэлгэрэнгүй CV pdf файлаар
  • Эссэ /Би хэн бэ?/

Багийн ярилцлагын шат

  • Иргэний үнэмлэхийн хуулбар

 

Гүйцэтгэх захиралын ярилцлагын шат

  • Их дээд сургуулийн дипломын хуулбар
  • Дүнгийн хуудасны хуулбар
  • Танилцуулга /Би хэн бэ? Яагаад Миний дэлгүүрийг сонгосон бэ? 10 минут PPT/

 

2021 оны 09 сарын 06-ны өдрөөс эхлэн 2022 оны 08 сарын 31-ийг хүртэл  үргэлжилнэ.

  • Бүсийн менежер – Мэргэжил харгалзахгүй
  • Категори менежер – Мэргэжил харгалзахгүй
  • Нягтлан бодогч– Санхүүгийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно
  • Программ хангамж хөгжүүлэгч – Математик, статистик, мэдээллийн системийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно
  • Дата шинжээч – Математик, статистик, мэдээллийн системийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно
  • Хуульч – Эрх зүйч мэргэжилтэй байх

Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Хэлний мэдлэгийг гэрчлэх албан ёсны тодорхойлох бичиг баримтыг /TOEFL, IELTS, HSK гэх мэт/ цахим  анкетад  хавсаргана  уу.  Хэлний мэдлэгийг гэрчлэх  бичиг  баримт байхгүй тохиолдолд групп шатны шалгаруулалтын үеэр шалгуулах боломжтой.

  • Тогтвор суурьшилтай, өсөн дэвшиж ажиллах .
  • Өөрийн чадвар чадамжаа бүрэн дайчилж байгууллагадаа хувь нэмрээ оруулж ажиллах.
  • Хөтөлбөрийн хугацаанд сонгосон төсөл дээрээ үр дүн үзүүлж ажиллах.

Горилогч нь дараах  3 төрлөөр дэлгэрэнгүй  мэдээлэл  авах боломжтой.

  • “Миний сүлжээ” албан ёсны фейсбүүк хуудасны чат бот хэсгээс 24 цагийн турш мэдээлэл авах. https://www.facebook.com/MiniiSuljeeOfficial/
  • 75756062 лавлах утсаар оператортой холбогдон даваа гаригаас  баасан гаригуудад  09:00-18:00 цаг хүртэл  мэдээлэл авах.
  • Нарны зам дагуу байрлах “Миний Дэлгүүр” ХХК-ийн төв оффисын 2 давхарт  Хүний нөөц, Захиргааны албаны  Сургалт хөгжлийн менежертэй  уулзан мэдээлэл авах.

Зөвхөн 2021.09.01-с өмнө төгсөх оюутан болон өмнө төгссөн оюутнууд хамрагдана.

Боломжгүй.  Хөтөлбөрт  цаг заваа бүрэн зориулах, цаашид өсөн дэвшин, тогтвор суурьшилтай  ажиллах шаардлагыг хангасан байх.

Бид сургалтын төлбөр авахгүй ба хөтөлбөрийн явцад оролцогчдод 900,000-1,200,000₮-н цалинг олгоно.

Цахим анкетны шалгаруулалтанд тэнцсэн  горилогчийн  бүртгүүлсэн утасны дугаар болон и-мейл хаягаар мэдэгдэнэ.

  • Эвсэг, тусч хамт олон
  • Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох
  • Худалдааны салбарын үйл ажиллагааг бүхлээр нь суралцах
  • Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж
  • Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах практик чадвар эзэмших

Бид чадварлаг, зөв хамтрагч нарынхаа цалин хөлс, нийгмийн асуудалд онцгойлон анхаардаг.

  • Зах зээл дээр өрсөлдөхүйц өндөр цалин. Манай төгсөгчид албан тушаалаасаа хамааран 1,500,000-2,500,000 төгрөгийн  цалин авч эхлэнэ.
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал.
  • Бусад шагнал урамшуулал.
Ажлын бүтэн цагаар ажиллах бөгөөд хамтрагчид нь тухайн ажиллаж буй салбар нэгж, багийнхаа үйл ажиллагаанд дэм болох зорилгоор шаардлагатай тохиолдолд амралтын өдрөөр болон уртасгасан цагаар ажиллахад бэлтгэлтэй байх хэрэгтэй.

Менежер бэлтгэх хөтөлбөр нь жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг.

Их дээд сургуулийн 4-р курсын төгсөгч оюутан та энэ жилийн хөтөлбөрт хамрагдаагүй болон тэнцээгүй тохиолдолд дараа жилийн хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм.

Мэдээ

“Миний Ирээдүй – Миний Гарт” хөтөлбөрийн 2020 оны элсэлтийн оролцогчид: “Туршлагажих гээд ажил хайвч туршлагагүй байх цаг дор бүтэн нэг жилийг алдаж билээ. Харин энэхүү хөтөлбөрт хамрагдаад нэг сарын хугацаанд харин ч нэг туршлагажиж байна даа…”

https://news.mn/r/2363212/

Гүйцэтгэх захирал С.Саруул: Хамтдаа түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулцгаая”

Худалдаа эрхэлсэн захирал Н.Отгонбат: “Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг дундын дамжлагагүй бага зардлаар хүргэхийг зорьж ажилладаг”

Дэлгүүр хариуцсан менежер Ц.Зуунцэцэг: “Аливаа зүйлийг багаас нь эхлээд туршлага хуримтлуулж явбал амжилтад хүрдэг”

Хүний нөөц захиргааны албаны дарга А.Сүрэнхүүхэн: “Бид зан чанарыг ажилд аваад ур чадварыг эзэмшүүлдэг”

Мэдээлэл технологийн албаны дарга Э.Сүхнасан: “Бидэнд залуус та бүхний шинэ өнцөг, шинэ мэдлэг чадвар хэрэгтэй”

Хүний нөөцийн менежер Б.Мягмарсүрэн: “Би өөрийн ажилдаа хайртай, сэтгэл ханамжтай ажилтан гэж өөрийгөө тодорхойлж байна”

Ахлах нягтлан бүртгэгч Б.Мянганжадамба: “Аз жаргалтай ажилтан илүү бүтээмжтэй байдаг”