Тойм

БҮРТГЭЛ ДУУССАН !!!

Менежер бэлтгэх хөтөлбөр гэж юу вэ?

Менежер бэлтгэх хөтөлбөрт бүхий л төгсөгчид хамрагдах боломжтой. Энэхүү хөтөлбөр нь бидний бизнесийн төгс танилцуулга бөгөөд таны ирээдүй амжилтын суурь болж чадна. Та хөтөлбөрт хамрагдсанаар бид яг хэрхэн ажилладаг, бараа бүтээгдэхүүн хэрхэн хэрэглэгчийн гарт хүрдэг, өөр өөр алба нэгжүүдийн үйл ажиллагаа, тэдгээрийн уялдаа холбоо болон таны үйлдэл хэрхэн Миний дэлгүүрийн үйл ажиллагаанд цаашлаад худалдааны салбарт нөлөөлдгийг ойлгож авах болно. Хөтөлбөр нь таны ур чадвар авхаалж самбааг сорихоор зохион байгуулагдсан бөгөөд эртнээс танд асар өндөр хариуцлага үүрүүлэн амаргүй даалгавруудаар таныг сорин хөгжүүлэх болно. Эхний хагас жил онолын болон практик сургалтыг хослуулан үзэх бөгөөд хоёрдох хагас жилээс менежерийн төвшинд бие даан ажиллана. Хөтөлбөрийн хугацаанд суралцах асар олон зүйлс гарч ирэх бөгөөд та шинэ нөхцөл байдалд асар хурдан дасан зохицох шаардлагуудтай тулгарах болно. Цаг тутамд тулгардаг толгой ажиллуулсан асуудлууд нь таны бизнес сэтгэлгээг тэлж, чадварлаг манлайлагч болоход хувь нэмэр оруулна. Бид таныг үргэлж илүү сайн байлгахын төлөө шахах бөгөөд та үүнийг “хайр нь дотроо хал нь гаднаа” гэдгээр ойлгоорой. Та амжилт бүтээлээр дүүрэн байж бидний харилцан итгэлцэл өдөр хоногоор бэхжинэ гэдэгт бид итгэлтэй байна.

Энэхүү хөтөлбөр нь шинэ үеийн залуу чадварлаг боловсон хүчнийг бэлтгэн цаашид баг хамт олноо манлайлан удирдан зохион байгуулж, худалдааны салбарт өөрийн ур чадвар авхаалж самбаагаа сорих боломжийг олгох зорилгоор зохион байгуулагдаж байна. 

Тавиг шаардлагууд:

  • Их дээд сургуулийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
  • Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах боломжтой байх.
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх.
  • Өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх.   

Менежер  бэлтгэх  хөтөлбөрийн  сургалтын  программ  нь  Миний дэлгүүрийн бизнесийн загвар, үйл ажиллагааны процессыг  таньж мэдэх,  жижиглэн худалдааны асуудлуудыг хэрхэн шийдэх,  мэдлэг,  чадвар, дадлага, туршлагыг онолын болон практик сургалтаар хослуулан бүтцийн дарааллаар  блок  хөтөлбөрийн дагуу үзнэ.

  • Худалдаа үйлчилгээний салбарт мэргэших боломж
  • Залуу чадварлаг менежерүүдтэй өрсөлдөн, өөрийгөө нээн хөгжүүлэх 
  • Найрсаг хамт олон
  • Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох
  • Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж
  • Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах практик чадвар эзэмших
  • Зах зээл дээр өрсөлдөхүйц өндөр цалин. Манай төгсөгчид албан тушаалаасаа хамааран 1,500,000-2,500,000 төгрөгийн  цалин авч эхэлнэ.

Карьер хөгжил

Миний ирээдүй Миний гарт
Менежер бэлтгэх хөтөлбөр

Таны ирээдүйн карьерийн эхлэл
Энэхүү хөтөлбөр нь Миний дэлгүүрийн удирдлагын багт нэгдэх онцгой боломж юм. Бүтэн жилийн турш үргэлжлэх энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар та Миний дэлгүүрийн бүхий л алба нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан бизнесийн салбарын бүрэн ойлголттой болох боломжтой.

Бүсийн менежерүүд нь манай байгууллагын хамгийн хариуцлагатай, манлайлагч хүмүүс байдаг бөгөөд товчхондоо үйл ажиллагааг хэвийн явуулахад шаардлагатай бүхий л ажлыг удирдан зохион байгуулдаг юм. Бүсийн менежер нь нэгэн зэрэг 4-8 дэлгүүрийн хамт олныг удирдаж боломжит хамгийн өндөр борлуулалтыг хийхийн зэрэгцээ худалдан авагчдаа хамгийн найрсаг шуурхай үйлчилгээг үзүүлэхийг зорьж ажилладаг юм.

Бүсийн менежер нь:

  • Манлайлан чиглүүлэгч: дэлгүүрийн менежерүүд болон ажилчдад заавар зөвлөгөө өгөн удирдан зохион байгуулж ажилладаг.
  • Бизнес эрхлэгч: Хариуцсан салбар дэлгүүрүүдээ бие даасан бизнес нэгжийн хувьд бүрэн удирдаж амжилтыг нь бүрэн хариуцна
  • Алба нэгжүүд болон дэлгүүрийн холбох гүүр: Алба нэгжүүд болон удирдлагын хорооны шийдвэрүүдийн талаар мэдээлэл өгөн хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахаас гадна дэлгүүрийн үйл ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх зорилгоор алба нэгжүүд болон удирдлагуудад мэдэгдэн шийдвэрлэх ажлыг зохион байгуулдаг.
  • Сургагч багш: дэлгүүрийн менежерүүд болон ажилчдыг сурган чадваржуулах ажлыг зохион байгуулдаг.

Жижиглэн худалдааны салбарт чимхлүүр ажил их байдаг. Та өдөр тутамд тулгарах өөр өөр хүндрэл бэрхшээлүүдийн шийдвэрлэхэд өөрийн ур чадвар авхаалж самбаагаа дайчлан ажиллах сонирхолтой байвал таныг бүсийн менежерийн ажлын байранд урьж байна.

Хэрвээ та өөрийн хийсэн шинжилгээндээ суурилан бизнесийн томоохон шийдвэрүүдийг гаргахдаа итгэлтэй байвал, зах зээл болон хэрэглээний чиг хандлагыг тодорхойлон дата мэдээлэл дээр ажиллах сонирхолтой бол. Энэхүү хөтөлбөр нь яг танд зориулагдсан байх бөгөөд

Та манай байгууллагын хамгийн чухал зорилт болох хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг хамгийн хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх ажлын тэргүүн эгнээнд алхах болно.

Категори менежер нь:

  • Худалдан авагч: борлуулалт дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн ирээдүйн борлуулалтыг таамаглан харилцагч нартай гэрээ хэлэлцээр хийдэг.
  • Мерчендайзер: бараа бүтээгдэхүүнүүд нь лангуу болон сурталчилгааны хэрэгслүүд дээр худалдан авагчдын зүгээс хамгийн оновчтой байрлалд байршуулах.
  • Категори төлөвлөгч: Бренд стратегийн дагуу хоногшуулах ажлыг зохион байгуулдаг
  • Бараа нийлүүлэлтийг тооцоологч: дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн түгээлтийн бүтээмжийг дээшлүүлэн, зардлыг буулгахын тулд хамгийн оновчтой загварыг гаргадаг.

Тавигдах шаардлагууд:

  • Их дээд сургуулийн голч дүн 3.0 ба түүнээс дээш байх.
  • Хөтөлбөрт цаг заваа бүрэн зориулах боломжтой байх.
  • Цаашид тогтвор суурьшилтай ажиллах эрмэлзэлтэй байх.
  • Өөрийгөө хөгжүүлж, тасралтгүй суралцах эрмэлзэлтэй байх.   

Дата бол бидний хийдэг бүх ажлын гол цөм нь! Бид асуудалд дүн шинжилгээ хийн, боломжийг олж илрүүлэн, зорилгодоо нийцүүлсэн иновацлаг шийдлүүдийг тусган, нөхцөл байдалд тохируулан оновчтой шийдвэр гаргах чадвартай залуусыг хайж байна.

Та энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар Монголыг хамгийн шилдэг дата мэдээлэл дээр дүн шинжилгээ хийн мэдээлэл технологийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг санаа санаачилга гарган ажиллаж чадварлаг хамт олноосоо суралцана.

Мэдээлэл технологийг чиглэлийн төгсөгчид нь энэхүү хөтөлбөрт хамрагдсанаар мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхээс гадна бусад алба нэгжүүдийн үйл ажиллагаатай танилцан худалдааны салбарыг бүхэл зургаар нь ойлгож авна. Тэгснээр тулгамдаж буй асуудлуудын мөн чанарыг ойлгож шинэлэг санаа санаачилга гарган, иноватив шийдлүүдийг эрэлхийлэх боломж нь бүрддэг.

IT, Data Science чиглэлийн мэргэжилтнүүд нь:

  • Зохион бүтээгч: Аливаа зүйлсийг зохион бүтээнэ гэдэг нь тийм ч амар байдаггүй. Зохион бүтээгч нь асар их хэмжээний судалгаа шинжилгээ, тооцоолол хийн мянга мянган туршилтуудын эцэст ажилтанд хүрдэг. IT, Data Science чиглэлийн мэргэжилтнүүд нь асар хурдацтай хувьсан өөрчлөгдөж байгаа хамгийн орчин үеийн техник технологиудыг судлан суралцаж байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэхийн тулд асар их судалгаа шинжилгээ, тооцоолол хийн туршилтуудыг явуулдаг. Тийм ч учраас Миний Дэлгүүрийн IT, Data Science чиглэлийн мэргэжилтнүүд нь зохион бүтээгчид билээ.
  • Шинжээч, Статистикч: Миний дэлгүүр нь 10 гаруй жилийн түүхтэй Монголын хамгийн шилдэг дата баазтай байгууллага. Энэхүү зах хязгаар нь үл үзэгдэх дата мэдээлэл дээр статистик болон бусад арга барилуудыг ашиглан дүн шинжилгээ хийн хамгийн хэрэгцээтэй үнэ цэнэтэй мэдээллүүдийг олж илрүүлдэг.
  • Багын тоглогч: Зөвхөн дата мэдээлэл дээр ажиллахаас гадна байгууллагын үйл ажиллагааг бүхэлд нь ойлгох нь маш чухал. Учир нь байгууллага дотор аль ч албаны үйл ажиллагаа бусад бүх алба нэгжүүдтэй уялдаа холбоотой байдаг.

Манай хүмүүс дэвжээдэг

Хэрхэн хамрагдах вэ?

Хөтөлбөрийн сонгон шалгаруулалт нь 3-н үе шатнаас бүрдэнэ. 

  1. Анкет хүлээж авах: 2020.08.15-н хүртэл
  2. Групп ярилцлага: 2020.08.17-2020.08.21
  3. Эцсийн шатны шалгаруулалт: 2020.08.21-2020.08.25
  4. Хөтөлбөр эхлэх хугацаа 2020.09.01

Зөвхөн сонгон шалгаруулалтад тэнцсэн тохиолдолд хөтөлбөрт хамрагдах эрхтэй болно.

Бид хэрхэн ажилладаг вэ?

Үйл ажиллагаа хариуцсан захирал Л.Зоригт:
“Манай компанийн гол цөм болсон хүмүүс дандаа залуучууд байдаг”

Ахлах категори менежер Ц.Мөнхцэцэг:
“Категори менеж
мент нь хэрэглэгчдийн хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг ханган нийлүүлж, байгууллагын бизнесийн бодлогыг тодорхойлдог юм”

Дата шинжээч Б.Гантулга:
“Дата шинжээчийн үүрэг нь тоон мэдээлэл дээр үндэслэн хэрэглэгчдийн хэрэглээний зан төлөв болон бизнесийн орчинг судалж, тэдгээрийн мөн чанарыг нь ойлгоход оршино”

FAQ Түгээмэл асуултууд

  • Их дээд сургуулийн сурлагын голч  дүн  3.0 ба түүнээс дээш байх
  • Эерэг зөв хандлагатай, хувийн зохион байгуулалт сайтай, хариуцлагатай, багаар ажиллах чадвартай, манлайлан  удирдах чадвартай
  • Идэвхи санаачлагатай, үнэнч шударга
  • Өөрийгөө хөгжүүлэх, тасралтгүй суралцах эрмэлзлэлтэй байх

Дараах баримтуудыг сканердан  5мб-аас дээшгүй хэмжээний түгээмэл  зурган форматад /.jpg, .gif, .bmp/ хөрвүүлэн  оруулна уу.

  • Их дээд сургуулийн дипломын хуулбар
  • Дүнгийн хуудасны хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • 3х4 Цээж зураг

Горилогч нь доорх 3 шатны шалгаруулалтанд тэнцсэн  тохиолдолд хөтөлбөрт хамрагдана.

  1. Цахим анкет шалгаруулалт
    2020.07.01-2020.08.15
  2. Групп ярилцлага
    2020.08.17-2020.08.21
  3. Эцсийн шатны шалгаруулалт
    2020.08.21-2020.08.25

2020 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн 2021 оны 08 сарын 31-ийг хүртэл, 365 хоногийн турш  үргэлжилнэ.

  • Бүсийн менежер – Мэргэжил харгалзахгүй
  • Категори менежер – Мэргэжил харгалзахгүй
  • Нягтлан бодогч– Санхүүгийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно
  • Программ хангамж хөгжүүлэгч – Математик, статистик, мэдээллийн системийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно
  • Дата шинжээч – Математик, статистик, мэдээллийн системийн чиглэлийн суурьтай бол давуу тал болно

Гадаад хэлний мэдлэгтэй бол давуу тал болно. Хэлний мэдлэгийг гэрчлэх албан ёсны тодорхойлох бичиг баримтыг /TOEFL, IELTS, HSK гэх мэт/-ыг цахим  анкетад  хавсаргана  уу.   Хэлний мэдлэгийг гэрчлэх  бичиг  баримт байхгүй тохиолдолд групп шатны шалгаруулалтын үеэр шалгуулах боломжтой.

  • Тогтвор суурьшилтай, өсөн дэвшиж ажиллах .
  • Өөрийн чадвар чадамжаа бүрэн дайчилж байгууллагадаа хувь нэмрээ оруулж ажиллах.
  • Хөтөлбөрийн хугацаанд сонгосон төсөл дээрээ үр дүн үзүүлж ажиллах.

Горилогч нь дараах  3 төрлөөр дэлгэрэнгүй  мэдээлэл  авах боломжтой.

  • “Миний сүлжээ” албан ёсны фейсбүүк хуудасны чат бот хэсгээс 24 цагийн турш мэдээлэл авах. https://www.facebook.com/MiniiSuljeeOfficial/
  • 75756061 лавлах утсаар оператортой холбогдон даваа гаригаас  баасан гаригуудад  09:00-18:00 цаг хүртэл  мэдээлэл авах.
  • Нарны зам дагуу байрлах “Миний Дэлгүүр” ХХК-ийн төв оффисын 2 давхарт  Хүний нөөц, Захиргааны албаны  Сургалт хөгжлийн менежертэй  уулзан мэдээлэл авах.

Боломжгүй.  Хөтөлбөрт  цаг заваа бүрэн зориулах, цаашид өсөн дэвшин, тогтвор суурьшилтай  ажиллах шаардлагыг хангасан байх.

Бид сургалтын төлбөр авахгүй ба хөтөлбөрийн явцад оролцогчдод эхний хагас жил сар бүр 900,000₮-н цалинг олгоно. Хоёрдугаар хагас жилд албан тушаалаас хамааран цалин нэмэгдэнэ.

Цахим анкетны шалгаруулалтанд тэнцсэн  горилогчийн  бүртгүүлсэн утасны дугаар болон и-мейл хаягаар мэдэгдэнэ. Түүнчлэн шат бүрийн шалгаруулалтанд тэнцсэн горилогчдын  жагсаалтыг дараах холбоосоор нийтлэх болно.

Бидний амжилтыг бидний олон зуун хамтрагч нарын амжилт нотолдог.

  • Эвсэг, тусч хамт олон
  • Хөгжин тэлж буй хүчирхэг байгууллагын амжилтын нэгэн хэсэг болох
  • Чанартай, цогц бэлтгэл, сургалтын хөтөлбөр
  • Худалдааны салбарын үйл ажиллагааг бүхлээр нь суралцах
  • Өндөр хариуцлага болон өсөн дэвжих боломж
  • Багаар ажиллах, бусдыг манлайлан удирдах, практик чадвар эзэмших

Бид чадварлаг, зөв хамтрагч нарынхаа цалин хөлс, нийгмийн асуудалд онцгойлон анхаардаг.

  • Зах зээл дээр өрсөлдөхүйц өндөр цалин. Манай төгсөгчид албан тушаалаасаа хамааран 1,500,000-2,500,000 төгрөгийн  цалин авч эхлэнэ.
  • Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал.
  • Бусад шагнал урамшуулал.

Ажлын бүтэн цагаар ажиллах бөгөөд хамтрагчид нь  тухайн ажиллаж буй салбар нэгж,  багийнхаа  үйл ажиллагаанд дэм болох зорилгоор  шаардлагатай тохиолдолд амралтын өдрөөр болон  уртасгасан  цагаар ажиллахад бэлтгэлтэй байх хэрэгтэй.  

Менежер бэлтгэх хөтөлбөр нь жил бүр уламжлалт болгон цаашид зохион байгуулагдах төсөл юм.

Их дээд сургуулийн 3,4-р курсын төгсөгч оюутан та энэ жилийн  хөтөлбөрт хамрагдаагүй болон тэнцээгүй  тохиолдолд дараа  жилийн хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой юм.

Мэдээ

Гүйцэтгэх захирал С.Саруул: Хамтдаа түмэн олныхоо өдөр тутмын амьдралыг баяжуулцгаая”

Худалдаа эрхэлсэн захирал Н.Отгонбат: “Хэрэглэгчдэд бараа бүтээгдэхүүнийг дундын дамжлагагүй бага зардлаар хүргэхийг зорьж ажилладаг”

Дэлгүүр хариуцсан менежер Ц.Зуунцэцэг: “Аливаа зүйлийг багаас нь эхлээд туршлага хуримтлуулж явбал амжилтад хүрдэг”

Хүний нөөц захиргааны албаны дарга А.Сүрэнхүүхэн: “Бид зан чанарыг ажилд аваад ур чадварыг эзэмшүүлдэг”

Мэдээлэл технологийн албаны дарга Э.Сүхнасан: “Бидэнд залуус та бүхний шинэ өнцөг, шинэ мэдлэг чадвар хэрэгтэй”

Ахлах нягтлан бүртгэгч Б.Мянганжадамба: “Аз жаргалтай ажилтан илүү бүтээмжтэй байдаг”

Хүний нөөцийн менежер Б.Мягмарсүрэн: “Би өөрийн ажилдаа хайртай, сэтгэл ханамжтай ажилтан гэж өөрийгөө тодорхойлж байна”